Ганцхан чинийх ( Гарал Угсаа OST )

Уяан зөөлөн чин зүрхний хайр минь
Үнэнч гэдэгээ чамдаа өдөр бүр хэлмээр байна
Нарт ертөнц биднийг үргэлж хайраар хөглөнө
Хайр дурлалдаа хоёулаа уусан цэнгэн жаргана
Дурлал хайрын зүүд зэрэглээн дунд
Дуусашгүй хайраа чамдаа зориулж
Чамайг жаргаах гэж би чинь ирсэн юм шиг
Насан туршдаа би чамайгаа хайрлая
Чамайгаа би хайрлаад тэр л хайрандаа
Улам уусан шингээд зөвхөн чинийх болж
Амьдралын минь хувь тавилан ганцхан чиний хайр шүү

Дахилт:

Чамайг жаргаах гэж би чинь ирсэн юм шиг
Насан туршдаа би чамайгаа хайрлая
Чамайгаа би хайрлаад тэр л хайрандаа
Улам уусан шингээд зөвхөн чинийх болж
Амьдралын минь хувь тавилан ганцхан чиний хайр шүү

Амьдрал минь он жилүүд улиравч
Холын бороотой намрыг хамт өнгөрүүлж туулахсан
Хайрын тэр харцыг үргэлж услан байж
Хайрын уянгатай хамт ариун дурлалаа дуулая

Дурлал хайрын зүүд зэрэглээн дуунд
Дуусашгүй хайраа чамдаа зориулж

Дахилт:

Чамайг жаргаах гэж би чинь ирсэн юм шиг
Насан туршдаа би чамайгаа хайрлая
Чамайгаа би хайрлаад тэр л хайрандаа
Улам уусан шингээд зөвхөн чинийх болж
Амьдралын минь хувь тавилан ганцхан чиний хайр шүү


0 Сэтгэгдэл:

Post a Comment