Anemone - Хэлээгүй

Anemone
Хэлээгүй
Зөрөн өнгөрөх чиний минь харц
Зүрхэнд шиврэх бороо мэт
Зөн совин чинь хэлээсэй гээд
Зүүд шиг хүслээ чамд би хэлээгүй

Намрын уйтай үдшээр чамдаа
Навч болон хийсээд очмоор
Үүрд хайрлан тэврээсэй гээд ммхм
Мөн ч их гунигаа чамд би хэлээгүй

Дх: Гэсэн ч би хайрлах сэтгэлээ
Хүслийнхээ гүнд нууж тэсэхгүй
Хичнээн удсан ч хайр минь шинээрээ
Зүрхэнд нар шиг мандсан хэвээрэй

Надад ганцхан чи хэрэгтэй
Учир нь би чамтай л байхыг хүсдэг

Чиний тухай миний бодлууд /сэтгэл дотор эргэлдээд/
Чимээгүй ирсэн нууцхан хайр /догдлуулна улам ихээр/
Дурлал хайрыг мэдрээсэй гээд
Дуу шиг үнэнээ чамдаа хэлмээр байна

Дх: Гэсэн ч би хайрлах сэтгэлээ
Хүслийнхээ гүнд нууж тэсэхгүй
Хичнээн удсан ч хайр минь шинээрээ
Зүрхэнд нар шиг мандсан хэвээрэй

Ичингүйрч чамд хэлэх үгсээ
Харцныхаа цаана нууж чадахгүй
Хичнээн удсан ч хайр минь шинээрээ
Зүрхэнд нар шиг мандсан хэвээрэй

0 Сэтгэгдэл:

Post a Comment