Амьдрах л ёстой /Тавьлан 2 OST/


Дутуу угаасна цонхоор харах шиг
Амьдралдаа дусал нулимасны амтыг мэдрэн байж тайтгарсан
Дуулж дуусаагүй аялгуу гүүгийлэх шиг гансрахдаа
Дундуур заяагаа дүүрнээр зүүдлэн байж хүлээсэн

Дутуу хаагдсан хаалгаар шагайх шиг
Амьдралдаа дусал бороог алгандаа хадгалан байж ганцаардсан
Дуулж дуусаад дараа нь мэгших шиг цөхрөхдөө
Дулаахан сэтгэлдээ хүйтнээс хорогдон байж алхалсан

Аз жаргал надаас дэндүү хол харагдхан
Аврал хайр хэн нэгнийг хүлээнгүй санагдсан
Аадар бороо халуун нэвшин асгархад
Алтан дэлхийд би амьдрах л ёстой байсан

Аз жаргал надаас дэндүү хол харагдхад
Аврал хайр хэн нэгнийг хүлээнгүй санагдсан

Навчсын намраар хүчээ бөхлөх шиг
Амьдралдаа намайг хэнч танихгүй болохоор би нуугдсан
Найдвар итгэлээ аньсгандаа хадгалан байж тэвчихдээ
Наашир гэсэн бүхнээс цаашаа харан харц буруулсан

Аз жаргал надаас дэндүү хол харагдхан
Аврал хайр хэн нэгнийг хүлээнгүй санагдсан
Аадар бороо халуун нэвшин асгархад
Алтан дэлхийд би амьдрах л ёстой байсан

Аадар бороо халуун нэвшин асгархад
Алтан дэлхийд би амьдрах л ёстой байсан

0 Сэтгэгдэл:

Post a Comment